Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ажиллаж байна

Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны (оросоор Малодербетовский район) Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн  дуучин Д.Жаргалсайхан ажиллаж байна
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

“Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарт ОХУ-ын Халимагийн нэрт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байна.

Биет бус соёлын өв тээгч О.Цагаанзам гуай ойрадын баатуд овгийн хүн аж. Баатуд гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг гэнэ. Ургийн нэр нь Хар тул орос хэлээр Каруев гэж дууддаг байна. Халимагийн Ардын жүжигчин, Монголын “Алтан гадас” одонт түүнтэй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, “Чингис хаан” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцаж байгаа гэнэ.

Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны (оросоор Малодербетовский район) Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийжээ.

Хуваалцах