Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол тууль” 12 боть цуврал номын нээлт боллоо

Монгол ардын аман билгийн нэн эртний төрлийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхаглажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол тууль” 12 боть цуврал номын нээлт боллоо
“Монгол тууль” 12 боть цуврал номын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

“Монгол тууль” 12 боть цуврал номын нээлт өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд боллоо. Монгол ардын аман билгийн нэн эртний төрлийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхаглажээ. Ийн Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн “Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнгээ танилцуулсан юм.

Монгол тууль нь Монголын эртний түүхэн дэх баатарлаг үйлсийг мөнхжүүлж байгаа ардын аман зохиолын нэг төрөл бөгөөд хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг томоохон хэмжээний туурвил юм.

Туульсийн бүтээлүүд нь Монголчуудын домог зүй, гүн ухаан, уран сайхны сэтгэлгээний охь шим, үлгэр, ерөөл, магтаал, зүйр цэцэн үгийг багтаасан соёлын гайхамшигт өв аж. Монголчууд эртнээс тууль хайлах урлагийг авьяас билэгт туульч хайлах бөгөөд Монголын уламжлалт чавхдаст хөгжмөөр хөтлөн тоглоно. Ихэвчлэн ураг төрлийн хүрээнд эцгээс хүү, ач нарт сургаж өвлөн уламжлуулж иржээ.

Хуваалцах