Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Монгол туургатан" анхдугаар их наадам маргааш эхэлнэ

“Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг” WMGA, Монголын боксын холбоотой хамтран тулааны спортоор монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой “Монгол туургатан”-ы боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол туургатан" анхдугаар их наадам маргааш эхэлнэ
"Монгол туургатан" анхдугаар их наадам маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг” WMGA, Монголын боксын холбоотой хамтран тулааны спортоор монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой “Монгол туургатан”-ы боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцох юм.Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчин оролцохоор болжээ. Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болсон байна.Хөтөлбөр:12.11: Баг тамирчдыг хүлээн авна.20:00 цагаас Техникийн зөвөлгөөн12.12: 07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг09.00-10.00 Сугалаа13.00 Урьдчилсан тулаан 24 хос12.13:07.00-07.30 Жин үзлэг15.00 Хагас шигшээ тулаан 12 хос12.14:07.00-07.30 Жин үзлэг16.00 Шигшээ тулаан* Хүрэл медалийн төлөө 6 хос* Алтан медалийн төлөө 6 хос21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)12.15: Зочдыг үдэн гаргах.Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раундаар явагдана. Дашрамд дуулгахад, Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Хуваалцах