Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид 6 удаа цахим тоглолт хийжээ

Дэлхий дахинд тархаад буй цар тахал “COVID-19” вирусний улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид 6 удаа цахим тоглолт хийжээ
“Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид 6 удаа цахим тоглолт хийжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинд тархаад буй цар тахал “COVID-19” вирусний улмаас Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Төв аймгийн “Монгол туургатан театр”-аас орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх үндсэн зорилт болон соёл урлагийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах ажлын хүрээнд 6 удаагийн цахим тоглолт зохион байгуулсан байна.

Тодруулбал, хөл хорио тогтоосон хугацаанд театрын 33 уран бүтээлч нийт 6 удаагийн цахим тоглолт зохион байгуулж, 49650 иргэнд хүргэжээ. Цаашид ч цахим тоглолтоо хуваарийн дагуу зохион байгуулж, иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Хуваалцах