Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүллээ

3х3 төрлөөр Монгол Улс дэлхийн чансааны гуравдугаар байрт ОХУ, БНХАУ-ын араас бичигдсэн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн орноор Монгол Улсыг нэрлэгдсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүллээ
Монгол Улс 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөр дэлхийд тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

FIBA(Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны XXI конгресс БНХАУ Бээжин хотноо зохион байгуулагдаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн 154 орны зочин төлөөлөгч хуралдсан. Энэ удаагийн хурлаар ОУСБХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа болж, Африк улсын иргэн Хамане Нианг сонгогдсон. Хамане Ниангийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд ОУСБХ-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм.

Түүнчлэн XXI конгрессын хурлын үеэр өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж “FIBA Awards Ceremony” арга хэмжээ зохион байгуулж есөн төрөлд шилдгүүдээ тодруулсан.

Үүнд: Шилдэг охидын ангилал / U18/:

  1. АНУ 2. Испани 3. Франц

Шилдэг хөвгүүдийн ангилал / U18/:

  1. АНУ 2. Канад 3. Литв

Шилдэг эмэгтэй ангилал /насанд хүрэгчид/:

  1. АНУ 2. Испани 3. Австрали

Шилдэг эрэгтэй ангилал /насанд хүрэгчид/:

  1. АНУ 2. Испани 3. Франц

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн охидын баг:

  1. Герман 2. Самоа 3. Беларусь

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн хөвгүүдийн баг:

  1. Истони 2. Израиль 3. Словени

2017-2019 хамгийн их өсөж хөгжсөн эмэгтэй баг:

  1. Нигер 2. Виржиний арал 3. Парагвай

2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн эрэгтэй баг.

  1. Монтинегро 2. Голланд 3. Истони зэрэг шагнал 5х5 төрөлд олгогдсон.

Түүнчлэн 3х3 төрлөөр Монгол Улс дэлхийн чансааны гуравдугаар байрт ОХУ, БНХАУ-ын араас бичигдсэн. Мөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн орноор Монгол Улсыг нэрлэгдсэн байна.

Хуваалцах