Монгол Улс АЖХ-ны таван салбар хороонд гишүүнчлэлтэй боллоо
МЖЖХ-ны Ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар Азийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, дараах таван хүн Азийн холбооны салбар хороодын гишүүдээр 2019-2023 оны хооронд ажиллахаар сонгогдлоо.
Мэдээллийн алба

АНЭУ-ын Абу Даби хотноо өчигдөр болсон Азийн жюүжицүгийн холбооны IV их хурлаар МЖЖХ-ны Ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар Азийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, дараах таван хүн Азийн холбооны салбар хороодын гишүүдээр 2019-2023 оны хооронд ажиллахаар сонгогдлоо. Тухайлбал,
М.Батбилэг - Санхүүгийн хороо
МЖЖХ-ны дасгалжуулагчийн зөвлөлийн дарга М.Батбилэг 2007 онд АНУ-ын "Golden-Beacom College"-ийг менежментийн чиглэлээр, 2011 онд "La Salle University"-ийг санхүүч мэргэжлээр төгссөн. Англи, Орос хэлтэй, жюүжицүгийн бор бүстэй тамирчин.
С.Жавхлан - Хэвлэл мэдээллийн хороо
МЖЖХ-ны алтан гишүүн С.Жавхлан 2002 онд Герман улсын "Berlin Institute of Technology"-ийг, 2009 онд АНУ-ын "New York Film Academy"-ийг тус тус төгссөн. Жюүжицүгийн хөх бүсний зэрэгтэй.
Б.Ариунцог - Техникийн хороо
МЖЖХ-ны Мондэ академийн дасгалжуулагч-тамирчин Б.Ариунцог 2016 онд МУБИС-ийн БТС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Жюүжицүгийн Дэлхийн наадмын мөнгөн медаль, Ази тивийн аваргын хүрэл, Токио их дуулга тэмцээний хүрэл медаль, бор бүстэй тамирчин.
О.Болд-Эрдэнэ - Дүрмийн хороо
МЖЖХ-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ Азийн жюүжицүгийн холбооны УЗ-ын гишүүн, МҮОХ-ны гишүүн, Олон улсын шүүгч.
Б.Хулан - Тамирчдын хороо-Допингийн зөвлөл
МЖЖХ-ны тамирчин Б.ХуланЖюүжицүгийн Дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн аварга, Дэлхийн наадмын мөнгөн медальт ягаан бүстэй тамирчин. Азийн жюүжицүгийн холбооны допингийн зөвлөлийн гишүүн.


















