Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр олимпод тамирчин илгээнэ
“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин Улсад эхэллээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин Улсад эхэллээ.
Манай улсаас 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ П.Тэмүүжин нар өрсөлдлөө.
П.Тэмүүжингийн хувьд олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангав. Харин олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй хийж, 12.6-аар яллаа.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр "Рио-2016" олимпийн наадамд оролцохоор болов.
Түүний аваргын төлөөх тулааны талаар тун удахгүй мэдээллэнэ.


















