Монгол Улсаас Л.Одгэрэл төлөөлөгчөөр оролцов
Л.Одгэрэл 2017 оны дөрөвдүгээр сард Турксментан Улсад болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр оролцжээ. Түүний хувьд Олон улсын I зэргийн шүүгч болсноос хойш гурав дахь ДАШТ-д шүүгчээр ажилласан нь энэ юм.
Мэдээллийн алба

Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ээлжит их хурал Тайваньд тавдугаар сарын 29, 30-нд боллоо.
Дөрвөн жилд нэг удаа болдог уг хуралд 100 гаруй орны төлөөлөл хүрэлцэн очсон бөгөөд манай улсаас олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл оролцсон байна. Тэрбээр олон улсад эх орноо төлөөлөн ажиллаж буй цорын ганц эмэгтэй шүүгч юм.
Л.Одгэрэл 2017 оны дөрөвдүгээр сард Турксментан Улсад болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр оролцжээ. Түүний хувьд Олон улсын I зэргийн шүүгч болсноос хойш гурав дахь ДАШТ-д шүүгчээр ажилласан нь энэ юм.
Сонирхуулахад Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос ирэх зургадугаар сарын 16-23-нд залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад гурван тамирчин оролцохоор болжээ.


















