Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ
Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

825328780_1104645072063012_3428024720479285091_n

Дэлхийн дартсын холбооны Ази, Номхон далайн орнуудын цомын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Япон, Тайланд, Хятадын Тайвань, Шинэ Зеланд, Австрали гэсэн долоон орны 120 гаруй тамирчин цэц мэргэн, мэдрэмжээ сорин өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээнд Тайландаас бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж. Харин тайландчууд зөвхөн эрэгтэй багаа илгээжээ. Тэмцээнд нийт 11 төрөлд дөрвөн цомын төлөө өрсөлдөж байна.

839822728_940579265382986_418248622072478278_n

Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Алтантүлхүүр, Г.Алтангэрэл, Л.Ганзориг, Б.Баярсайхан, эмэгтэйчүүдэд Ц.Амгалан, Б.Хулан, А.Цолмон, Б.Энэржин, өсвөрт Х.Тэргэл, М.Тэлмэн, Ц.Уранчимэг, П.Энхцэцэг, Ж.Батболд, Г.Анужин, Ц.Түвшинбаяр, Б.Будбаяр, Д.Санчир нар эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Монголын багийн менежерээр Монголын сонгодог дартсын холбооны ерөнхийлөгч Б.Биндэрьяа, ерөнхий дасгалжуулагчаар С.Энхболд, өсвөрийн дасгалжуулагчаар Г.Болорсүх нар ажиллаж байгаа аж.

839441310_1803236067588354_2056111022377023040_n
Хуваалцах