Монгол Улсад ирэх миссүүд тодорсоор байна
Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг "FACE OF BEAUTY INTERNATIONAL 2016" ирэх есдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Мэдээллийн алба

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг "FACE OF BEAUTY INTERNATIONAL 2016" ирэх есдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Тэгвэл тус тэмцээнд оролцох сайхан бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт тодорсоор байна.
Тодруулбал, "FACE OF BEAUTY INTERNATIONAL 2016"-д оролцох Унгарын миссээр Ники Рудольф шалгарсан бол Мексикийн нэрийг төлөөлж Андреа Саенз оролцох гэнэ. Одоо тэднээс гадна 58 орны миссийн нэрс тун удахгүй задрах юм. Та бүхэн мэдээний дэлгэрэнгүйг хүлээн авч байхыг хүсвэл “MISSOSOLOGY” олон улсын сайтын Монгол дахь албан ёсны хувилбарт зочлоорой.
“MISSOSOLOGY” нь фэйсбүүк хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, сардаа 200 гаруй улсаас 3.7 сая хүн зочилж, ойролцоогоор 95 сая удаа нийтлэлүүдийг нь уншдаг алдартай сайт билээ.




















