Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын 3-6-3 өрөлтийн рекордыг шинэчлэв

Улсын аварга (25-34 нас) Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцож, 3~6~3 өрөлтийн Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд тэмцээний 3-3-3 болон цикл өрөлтийн төрөлд шагналт байрт шалгарчээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 3-6-3 өрөлтийн рекордыг шинэчлэв
Монгол Улсын 3-6-3 өрөлтийн рекордыг шинэчлэв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шямынь хотод өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1-нд болсон Дэлхийн спорт өрөлтийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 12 орны 415 тамирчин гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Улсын аварга (25-34 нас) Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцож, 3~6~3 өрөлтийн Монгол Улсын рекордыг шинэчилсэн бөгөөд тэмцээний 3-3-3 болон цикл өрөлтийн төрөлд шагналт байрт шалгарчээ.

Хуваалцах