Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар гутлын салбарт хүч үзэхээр болжээ

Энэхүү гутал одоогоор олны нүдэнд нэг их ил гараагүй ч энэ жилийн баяр наадмаар арга үгүй нүдэнд тусах биз ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар гутлын салбарт хүч үзэхээр болжээ
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар гутлын салбарт хүч үзэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар гутлын салбарт хүч үзэхээр болжээ.

Хэдхэн жилийн өмнө сэргээшийн асуудлаар МҮБХ-ны экс тэргүүн Р.Нямдоржтой Монгол бөхийн өргөөнд маргалдаж, зодог тайлж буйгаа ч сэтгүүлчдэд хэлж байв.

Тэгвэл зүлэг ногоон дэвжээнээсээ хөндийрсөн тэрбээр ийнхүү “Хүчит арслан брэнд” хэмээх нэрийдсэн уг бүтээгдэхүүнээ гаргаад эхэлжээ. Уг гутлын материал нь матрын арьс аж.

Энэхүү гутал одоогоор олны нүдэнд нэг их ил гараагүй ч энэ жилийн баяр наадмаар арга үгүй нүдэнд тусах биз ээ.

Магадгүй хүчит арслан өөрөө ч жийчихсэн явах болов уу.

Хуваалцах