Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын арслан Н.Батсуурь Хөх хотод хүч үзнэ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Улаан театр”-т энэ сарын 22-нд болох тус барилдаанд тэрбээр Өвөрмонголын алдарт аварга н.Батжаргалтай ганцхан удаа халз барилдаж, аваргаа тодруулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын арслан Н.Батсуурь Хөх хотод хүч үзнэ
Монгол Улсын арслан Н.Батсуурь Хөх хотод хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын арслан Н.Батсуурь хасар бөхийн барилдаанаар хүч үзнэ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Улаан театр”-т энэ сарын 22-нд болох тус барилдаанд тэрбээр Өвөрмонголын алдарт аварга н.Батжаргалтай ганцхан удаа халз барилдаж, аваргаа тодруулах аж.

Н.Батсуурийн хувьд өмнө нь хасар бөхийн барилдаанд сонирхлын журмаар барилдаж үзэж байсан болохоор боломжийн санагдаж байна гэж хэлэв. Бооцооны хувьд нэг их өндөргүй ч тэрбээр Өвөрмонгол найзынхаа гуйлтаар ийнхүү зодоглохоор болжээ.

Хуваалцах