Монгол Улсын аварга Э.Оюунболд 239 сая төгрөгийн үнэтэй автомашинтай боллоо
Уг машины үнэ 239 сая төгрөг аж.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын аварга Э.Оюунболдод “Моннис Моторс" компани “Nissan patrol Y62” автомашин бэлэглэсэн билээ.
Уг машины үнэ 239 сая төгрөг аж.
Иймд уг машины онцлогийг уншигч танаа сонирхуулья.

Nissan patrol Y62 автомашины тухайд,
5.6 литрийн V8 C-VTC хөдөлгүүр
Ухаалаг 4WD тоноглол 360 градус харуулах камер
Олон дэлгэцтэй DVD энтертаймент систем
2GB багтаамж бүхий санах ой
Дээд зэрэглэлийн агааржуулалтын систем
Санамжтай автомат ажиллагаатай суудлууд
Автомат ажиллагаатай тээшний хаалгатай.


















