Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.
Мэдээллийн алба

МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргажээ.
Тодруулбал тавдугаар сарын 6, 7-нд Хөдөөгийн хүчтэн шигшээ барилдаан, 13-нд сумын цолтой болон залуу бөхийн ээлжит барилдаан, 14-нд Монгол Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 20-нд Баянхонгор аймгийн харьяат, П.Аюуш арслангийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, 21-нд Архангай аймгийн нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн барилдаан, 28-нд ИНЕГ-ын нэрэмжит Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.


















