Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхийлөгчийг тус ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд төрийн ёслолын дагуу хүндэт харуул угтан авч, ангийн удирдлага үйл ажиллагаа, сургалт бэлтгэл, цэргийн алба хаагчдын ахуй нөхцөлийн талаар танилцуулав. Мөн үеэр Ерөнхийлөгч хугацаат цэргийн алба хаагчдын ахуй нөхцөлтэй танилцаж, ангийн хүндэтгэлийн өргөө, Дайчин алдрын танхимыг үзэж, хүндэт дэвтэрт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Их эзэн Чингис хааны эш хөргийг тус ангид хүндэтгэн заллаа.
Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр сургах ажил хэрэгжиж байна. Тухайлбал, авто машины засвар, барилгын засал чимэглэл, цахилгаанчин, гагнуурчин, тогооч, ойжуулагч гэсэн зургаан чиглэлээр мэргэжлийн сургалт зохион байгуулж мэргэжлийн үнэмлэхтэй болгоод байна. Ингэснээр цэргийн албанаас халагдсаныхаа дараа шууд хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн тус ангийн Сургалтын төвд 2026 оны долоодугаар сард Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургууль зохион байгуулагдсан бөгөөд тус анги нь сургалт бэлтгэлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.






















