Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалын тэмцээн болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалын тэмцээн энэ амралтын өдрүүдэд болов. Хоёр өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалын тэмцээн энэ амралтын өдрүүдэд болов. Хоёр өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, БХЯ, ГХЯ, ҮАБЗ зэрэг 13 байгууллагын эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн багууд оролцон өрсөлдлөө.
Тэмцээний дүн өнөөдөр гарч, эрэгтэй багуудаас Сангийн яамны тамирчид тэргүүн байр эзэлж, УИХ-ын Тамгын газар, ҮАБЗ-ийн багууд удаалав. Эмэгтэй багуудаас Барилга, хот байгуулалтын яамны баг шилдгээр тодорч, Аж үйлдвэрийн яам, Батлан хамгаалах яамны багууд хоёр, гуравдугаар байрт шалгарав.
Түрүүлсэн багуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит футзалны тэмцээний цомыг Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулан өгч, тамирчдад баяр хүргэлээ.


















