Монгол Улсын гарьд Б.Гантогтохын төрсөн өдөр
Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох 1972 оны дөрөвдүгээр сарын 12-нд буюу энэ өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн.
Мэдээллийн алба

Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын гарьд Баянмөнхийн Гантогтох 1972 оны дөрөвдүгээр сарын 12-нд буюу энэ өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Түүнчлэн хүн төрөлхтөн анх сансарт ниссэн түүхэн өдөр мэндэлсэн болохоороо ихэд бэлгэшээдэг юм билээ. Мөн бага байхдаа сансрын хөлөг хэлбэртэй бялуугаар төрсөн өдрийнхөө ширээг чимдэг байсан тухайгаа хожим ярьж байв.
Тэр ч байтугай дээрх түүхэн өдрийг аав нь бэлгэдэж, түүнд Ганхөлөг хэмээх нэр хайрлах гэж байсан гэдэг. Гэвч хоёр ахынх нь нэр Төртогтох, Буянтогтох болохоор ижилсүүлж Гантогтох гэдэг нэрийг сонгожээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх отгон хүүдээ төрсөн өдрөөр нь манан хөөрөг гардуулсан нь одоо ч хамгийн дурсгалтайд тооцогддог гэсэн.

























