Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан нэгийн даваанд өвдөг шороодлоо

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаан эхэллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан нэгийн даваанд өвдөг шороодлоо
Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан нэгийн даваанд өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаан эхэллээ.

Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.

Нэгийн даваанд Монгол Улсын гарьд Ш.Жаргалсайхан өвдөг шороодлоо.

Сонирхуулахад тус барилдаан нь 1963 онд анх зохион байгуулагдаж байсан билээ.

Хуваалцах