Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын охин “Шилдэг жүжигчин сурагч”-аар шалгарчээ
Шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг гардуулсан байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарын охин Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин сурагч”-аар шалгарчээ.
Тодруулбал нийслэлийн есөн дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож тийнхүү шилдгээр шалгарсан байна.
Шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг гардуулсан байна.



















