Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн урлагийн амьд домогтой хамтарчээ
Дэлхийн дуурийн урлагийн амьд домог гэгддэг Пласидо Доминго нь сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Испанийн алдарт дуурийн дуучин Пласидо Доминготой Симон Бокканеграгийн дуурьд өчигдөр хамтарчээ.
Дэлхийн дуурийн урлагийн амьд домог гэгддэг Пласидо Доминго нь сонгодог урлагт зүтгэсэн 50 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн жил хийсэн билээ.
Тэгэхдээ дэлхийн шилдэг 80 гоцлол дуучинтай хамтрахдаа Монголоос Монгол Улсаас Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нарыг оролцуулж байв.


















