Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүллээ

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансаа олгох цувралын хоёр дахь буюу “Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн өнгөрсөн баасангаас ням гарагийн хооронд Спортын төв ордонд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүллээ
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансаа олгох цувралын хоёр дахь буюу “Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн өнгөрсөн баасангаас ням гарагийн хооронд Спортын төв ордонд боллоо.

Хэдхэн хоногийн дараа Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл болсон тус тэмцээнд нийт 56 даамчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд нийт оролцогчдын дөрөвний нэг нь олон улсын цолтон байв.

Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авснаар түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар удааллаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер, ОУМ М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, ахмад даамчдаас спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, хөвгүүдээс спортын мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл нар тэргүүлж, дэд мастер С.Болор, I зэргийн тамирчин Э.Сугарсүрэн, зэрэггүй тоглогч Г.Гүнсумъяа нар тусгай шагналын эзэн боллоо.

Хуваалцах