Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай мэргэжлийн бокст шилжихээр болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, “Рио 2016” наадмын болон 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай гавьяат тамирчин Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулан, мэргэжлийн бокст шилжихээр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай мэргэжлийн бокст шилжихээр болжээ
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай мэргэжлийн бокст шилжихээр болжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, “Рио 2016” наадмын болон 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай гавьяат тамирчин Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулан, мэргэжлийн бокст шилжихээр болжээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би гурван дэлхийн аваргад шүүгчдийн булхайгаас болж луйвардуулсан. Даанч энэ тухай ярихаар ялагдсан хүн шалтаг хайж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг. Манайхан ялалтыг ойлгоно уу гэхээс ялагдлыг бараг ойлгодоггүй. Ялагдсан гэвэл тэгээд янз бүрээр хэлнэ. Яллаа гэвэл тэнгэрт тултал магтана. Тэдний хэлж буй магтаал биднийг нэг хэсэгтээ л газарт буулгахгүй шүү дээ. 2020 он хүртэл зүтгэнэ. 2020 онд ямар ч амжилт үзүүлсэн бай зодгоо тайлна. Тэгээд дараагийнхаа зорилгын төлөө хичээнэ дээ” гэсэн байна.

Тэгэхээр түүний дараагийн зорилго тодорхой болсон нь харагдаж байгаа юм.

Хуваалцах