Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид "Осака-2019" жудо бөхийн Их дуулга тэмцээний хоёр өдрийн байдлаар хоёр хүрэл медальтай 12-т эрэмбэлэгджээ. Тэмцээнийг 11 алт, 8 мөнгө, 15 хүрэл медальтай Япон Улс тэргүүлж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбооны олимпийн шигшээ баг “Осака-2019” олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээнд амжилттай оролцож байна.

Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн бол гавъяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд долдугаар байранд орсон амжилт үзүүлсэн.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр, -81 кг-д О.Ууганбаатар, Н. Дагвасүрэн нар барилдсан юм. Манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэв.

Хуваалцах