Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар өнөөдөр барилдана

Эмэгтэй 57 кг-ын жинд өрсөлдөх 19 настай залуу мастер Л.Энх-Отгон анх удаагаа энэхүү том тэмцээнд барилдаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар өнөөдөр барилдана
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

Япон Улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр гурав дахь өдөртэйгээ золгож байна.

Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр болон ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-ын жинд Л.Энх-Отгон нар барилдана.

Эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх Г.Одбаяр энэ онд Тбилисийн Гранприд тавдугаар байранд шалгарсан бол Антальягийн Гранприд шилдэг наймд шалгарч УАШТ-д хүрэл медаль хүртсэн билээ. Харин Ц.Цогтбаатар Ази-Номхон далайн АШТ-д түрүүлж, Парисын “Их дуулга”-аас мөнгө, УАШТ-ээс алт.

Эмэгтэй 57 кг-ын жинд өрсөлдөх 19 настай залуу мастер Л.Энх-Отгон анх удаагаа энэхүү том тэмцээнд барилдаж байна.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Г.Одбаяр 2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2005 онд Кайраас хүрэл, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа 2017 онд алт, 2015, 2018 онд хүрэл медаль хүртэж байжээ.

Хуваалцах