Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх аравдугаар сард тулалдана

Одоо WBC "Бага" Гэри Расселиас аваргын бүсийг хураавал эзгүйрэх аваргын "сэнтийд" манай Төгсцогтыг өргөмжлөх үү? Эсвэл хэн нэгэнтэй тулаан хийлгэх үү гэдгийг бас шийдэх ёстой.Ямар ч байсан Төгсөө маань сар гаруйн дараа рингэнд дахин гарах нь.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх аравдугаар сард тулалдана
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх аравдугаар сард тулалдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан ирэх аравдугаар сард болохоор товлогджээ.

Мэргэжлийн боксын рингэнд ганц ч ялагдаагүй босоо яваа King Tug хочит Н.Төгсцогт WBC-ийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC-ийн журам ёсоор дэлхийн аварга Гэри Рассельтай тулалдах болзлоо хангасан билээ.

Гэвч Гэри Рассель манай тамирчинтай тулалдахаас татгалзаж, өөр боксчинтой аварга цолоо хамгаалах тулаан хийж ялалт байгуулсан, өнгөрсөн тавдугаар сард.

Үүний дараа WBC холбооноос Гэри Рэссельд хэрэв Төгсцогттой наймдугаар сард багтаж тулалдахгүй бол WBC-ийн аваргын цол, бүсийг хураах анхааруулга өгсөн боловч тэрбээр манай Төгсөөтэй тулаан хийх тохиролцоо хийсэнгүй. Гэри WBC-ийн цолоо аваргын цолоо алдсан ч WBA-ийн аварга Лео Санта Крузтай тулаан хийх сонирхолтой байгаа билээ.

Хуваалцах