Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий өвдөг шороодлоо

Уг нь бөх сонирхогчид Б.Бат-Өлзийг ямар ч байсан их шөвөгт үлдэх болов уу хэмээн таамаглаж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий өвдөг шороодлоо
Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзэж байна.

Дөрвийн даваанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий улсын начин Н.Баярбаатарт өвдөг шороодлоо.

Уг нь бөх сонирхогчид Б.Бат-Өлзийг ямар ч байсан их шөвөгт үлдэх болов уу хэмээн таамаглаж байсан билээ.

Хуваалцах