Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй телевизээр бөх тайлбарлана
Тэрбээр өдгөө "Алдар" спорт хороонд үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж, шилдэг залуу тамирчдыг бэлтгэн, "Таван хан" дэвжээний бөхчүүдээ удирдаж байгаа билээ.
Мэдээллийн алба

Уран дайчин барилдаанаараа үзэгчдийг шуугиулж явсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Монгол Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй “SPS” телевизийн үндэсний бөх тайлбарлагчаар гэрээгээр ажиллах гэнэ.
Тэрбээр өдгөө "Алдар" спорт хороонд үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж, шилдэг залуу тамирчдыг бэлтгэн, "Таван хан" дэвжээний бөхчүүдээ удирдаж байгаа билээ.
Харцага Т.Өсөх-Ирээдүй 2019-2020 оны улирлын үндэсний бөхийн бүх барилдааныг тайлбарлах юм байна.


















