Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын харцага цолтнууд Хүүхдийн төв сувилалд хандив өргөлөө

Уг төсөлд оролцсон найман улсын харцага цолтон орлогынхоо 50 хувийг сайн үйлсийн аянд хандивлаж, өчигдөр дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь худалдан авч гардуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын харцага цолтнууд Хүүхдийн төв сувилалд хандив өргөлөө
Монгол Улсын харцага цолтнууд Хүүхдийн төв сувилалд хандив өргөлөө. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо болон "Green show" продакшн хамтран хэрэгжүүлсэн “Хийморь” төслийн хүрээнд шилдэг найман харцага цолтны тойргийн барилдаан зохион байгуулагдсан билээ.

Уг төсөлд оролцсон найман улсын харцага цолтон орлогынхоо 50 хувийг сайн үйлсийн аянд хандивлаж, өчигдөр дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь худалдан авч гардуулжээ.

Энэхүү төсөлд улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Х.Гантулга, А.Цацабшир, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ нар оролцож, зочид буудалд зургаан хоног байрлаж, ахуй амьдрал, бэлтгэл сургуулилт хийх явцыг нь реалити шоу хэлбэрээр ард түмэнд цэнхэр дэлгэцээр хүрсэн билээ.

“Хийморь” төслийн эхний удаагийн аваргаар Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүү таван даваа, хоёр унаатайгаар түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэсэн билээ.

Хуваалцах