Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 26-нд болно
Энэ жилийн өнгийг тодорхойлох ирэх жилийн чансааг харуулах үзүүштэй энэхүү барилдаанд Монгол Улмын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан уламжлал ёсоор энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн нэрэмжит тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго болдгоороо онцлог юм.
Энэ жилийн өнгийг тодорхойлох ирэх жилийн чансааг харуулах үзүүштэй энэхүү барилдаанд Монгол Улмын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.
Бөх сонирхогч үзэгч түмний тэсэн ядан хүлээдэг нэр хүндтэй энэхүү барилдааныг “Жем Интернэшнл” компани 2006 оноос хойш 13 дахь жилдээ ивээн тэтгэж, зохион байгуулж байна.


















