Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийнд гавьяат тамирчин Д.Бямбадорж айлчилжээ
Эх ороныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулахаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээсэн юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогий 68 дахь их аварга Д.Дагвадоржийнд гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Д.Бямбадорж айлчилжээ.
Д.Бямбадоржийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийж, шинэ амьдралд хөл тавьсан билээ.
Эх ороныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулахаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээсэн юм.
Мөн олон аймаг, сумын эмнэлэгт түргэний машин бэлэглэсэн нь олны талархлыг хүлээгээд буй.
Хоёр их аваргын дунд олон жилийн нарийн сайхан дурсамж бий. Түүнийгээ энэ удаа ярилцаж, оройн хоол хамтдаа идсэн нь энэ агшинд буулаа хэмээн Д.Дагвадорж цахим хуудасдаа бичжээ.


















