Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дуудлага худалдаагаар хивс авчээ

2005 онд “Далай аваргуудын халз барилдаан”-ы үеэр Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын зодог шуудаг, аваргуудын хөрөг бүхий далны ясан сийлбэрийг дуудлагаар худалдаж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дуудлага худалдаагаар хивс авчээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дуудлага худалдаагаар хивс авчээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үеэр хивсний дуудлага худалдаа болоход ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа 1,5 сая төгрөгөөр худалдан авчээ.

Гэхдээ тэрбээр уг хивсээ сумынхаа удирдлагуудад дурсгасан байна. Уг хивсэн дээр Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, улсын арслан Батжаргалын Ганбат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэг нарын хөрөг багтжээ.

2005 онд “Далай аваргуудын халз барилдаан”-ы үеэр Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын зодог шуудаг, аваргуудын хөрөг бүхий далны ясан сийлбэрийг дуудлагаар худалдаж байв.

Баруунтурууны гурван цолтны хөрөг бүхий хивсийг хагас сая төгрөгөөр анхлан дуудсан байна.

Б.Эрдэнэбилэг начин 1995 онд Монгол Улсын начин цолд хүрсэн бөгөөд Баруунтуруун сумаас улсын цол хүртсэн анхны бөх юм.

Хуваалцах