Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяа энэ удаагийн ДАШТ-ийг гэрээсээ үзнэ

Тус тэмцээн ирэх наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токио хотод болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяа энэ удаагийн ДАШТ-ийг гэрээсээ үзнэ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяа энэ удаагийн ДАШТ-ийг гэрээсээ үзнэ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг МЖБХ-ноос зарлав.

Тус тэмцээн ирэх наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токио хотод болно. Харин үүнд хамгийн их итгэл хүлээлгэж байсан тамирчдын нэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа өнжихөөр болжээ.

Ийнхүү багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Эрэгтэй

  • 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин

  • 66 кг: ОУХМ Ё.Басхүү

  • 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар

  • 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар

  • 90 кг: ОУХМ Г.Алтанбагана

  • -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар

  • +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг

  • 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой

  • 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон

  • 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч

  • 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг

  • -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.

Хуваалцах