Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн бол 1998 оноос боксын спортоор хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог байв.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин-2008” олимпын наадмын алтан медальт Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрбээр 1985 оны зургаадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн бол 1998 оноос боксын спортоор хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог байв.
Амжилтын товчоон
2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпын алтан медаль авлаа.
2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
2007 оны Ази тивийн аварга
2007 оны улсын аварга
2006 оны Оюутны дэлхийн аварга
Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан.


















