Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тахимаа өглөө

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тахимаа өглөө
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тахимаа өглөө. Зураг: МҮОНРТ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.

Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.

Нэгийн даваанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, аймгийн арслан Х.Цагаанбаатар, аймгийн арслан Л.Нямсүрэнд өвдөг шороодлоо.

Сонирхуулахад тус барилдаан нь 1963 онд анх зохион байгуулагдаж байсан билээ.

Хуваалцах