Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ

Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн бол мөнгөн медалийг мөн л Монгол Улсын тамирчин Г.Хэрлэнцэцэг зүүв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байгаа бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ. Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн бол мөнгөн медалийг мөн л Монгол Улсын тамирчин Г.Хэрлэнцэцэг зүүв. Түүнчлэн чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл, жүдо бөхөөр Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар мөн хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Хуваалцах