Монгол Улсын Хөгжлийн банк “BOND ISSUER CATALYST” шагналын эзнээр тодорлоо
Мэдээллийн алба

“Bloomberg TV Mongolia”-аас 2024 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй эдийн засгийн салбарын шилдгүүдийг тодруулах “Catalyst 2026” арга хэмжээ энэ сарын 27-ны өдөр боллоо.
Энэ жилийн шалгаруулалтаар Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 750 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүлж, “Bond Issuer Catalyst” шагналын эзнээр тодорлоо. Энэ нь Монгол Улсын олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан хамгийн өндөр дүнтэй бондын санхүүжилт болж байгаагаараа онцлог юм.
Тус шагнал нь Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай хөрөнгө босгосон үйл ажиллагаа, санхүүгийн салбарт эзлэх байр суурь, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бүтээж буй үнэ цэнийг өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.
“Catalyst 2026” арга хэмжээний хүрээнд энэ оны эдийн засгийн хөгжилд хурдасгуур болж, салбартаа бодит үр дүн, эерэг өөрчлөлт авчирсан шилдгүүдийг нийт 10 төрөлд шалгаруулан, шагналыг гардууллаа.



















