Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул замд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

11-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10 хэм хүйтнээс 15 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 9 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 29-нөөс 2026 оны 12-р сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 29-30-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 30-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнодын зарим, Хэнтийн хойд сумдын нутгаар, 12-р сарын 01-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар, 02-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29, 30-нд нутгийн зарим газраар, 12 сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 31 хэм хүйтнээс 36 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25 хэм хүйтнээс 30 хэм, Хангай хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8 хэм хүйтнээс 13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12 хэм хүйтнээс 17 хэм, бусад нутгаар 18 хэм хүйтнээс 23 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18 хэм хүйтнээс 23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13 хэм хүйтнээс 18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 9 хэм, бусад нутгаар 9 хэм хүйтнээс 14 хэм хүйтэн байна.

Хуваалцах