Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Гуамыг зорилоо

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урдчилсан шатны тоглолт энэ сарын 30-наас ирэх долдугаар сарын 4-ний хооронд Гуам Улсад болно. Хэсэгтээ Тайвань, Макао, Умард Марианы аралтай учраа таарсан Монгол Улсын шигшээ баг Гуамыг зорилоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Гуамыг зорилоо
Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг Гуамыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урдчилсан шатны тоглолт энэ сарын 30-наас ирэх долдугаар сарын 4-ний хооронд Гуам Улсад болно. Хэсэгтээ Тайвань, Макао, Умард Марианы аралтай учраа таарсан Монгол Улсын шигшээ баг Гуамыг зорилоо.

Манай багийн бүрлдэхүүнд дасгалжуулагч З.Баттулга, Ш.Ифтихар нарын удирдлага дор Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /Дорнод/, Д.Төрбат /Хоромхон/, О.Оюунбаатар /Хоромхон/, Г.Билгүүн /Эрчим/, Ц.Энхжаргал /Эрчим/, Б.Эрхэмбаяр /Эрчим/, Г.Төгөлдөр /Эрчим/, Б.Гарьдмагнай /Дэрэн/, Ж.Сүндорж /Эрчим/, Э.Пүрэвдорж /УБ Унаганууд/, М.Төгөлдөр /Эрчим/, О.Баяржаргал /Улаанбаатар/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/, Л.Мөнгөншагай /Улаанбаатар сити/, Ц.Энхтөр /Эрчим/, Г.Батбилгүүн /Эрчим/, Б.Даваажав /Эрчим/, Н.Наранболд /Хоромхон/, А.Мөрөн /Сэлэнгэ Пресс/, Ц.Төмөр-Очир /Дэрэн/, С.Гал-Эрдэнэ /Эрчим/ нар багтсан юм.

Хуваалцах