Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүл агсны өргөсөн чулууг бөхчүүд өргөжээ
Тэр үеэр хүчит арслангийн ид залуудаа өргөж байсан 380 кг жинтэй чулууг өргөх тэмцээн болжээ.
Мэдээллийн алба

Дэнж нь булгихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй барилдана хэмээн аархаж явсан Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан энэ сарын 4, 5-нд Өмнөговь аймгийн Манлай суманд зохион байгуулагдсан билээ.
Тэр үеэр хүчит арслангийн ид залуудаа өргөж байсан 380 кг жинтэй чулууг өргөх тэмцээн болжээ.
Уг тэмцээнд долоон баг өрсөлдсөнөөс аймгийн арслан Э.Нямаа, Б.Цэдэнсодном нар 30.65 секундын амжилтаар тэргүүлсэн бол улсын заан Т.Санчир, улсын начин Ц.Одбаяр нар 10.50 секунд, улсын арслан Д.Ганхуяг, улсын нчин Ш.Дарханбат нар 8.55 секунд өргөж удаалсан байна.


















