Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын манлай уяач Д.Түвдэн агсны нэрэмжит уралдаан Хүй долоон худагт болно

Д.Түвдэн агсан нь Ардын хувсгалын 60 жилийн ойн улсын баяр наадмаар гурван насны морь түрүүлүүлж, хурдан морины түүхэнд байгаагүй амжилт гаргаж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын манлай уяач Д.Түвдэн агсны нэрэмжит уралдаан Хүй долоон худагт болно
Монгол Улсын манлай уяач Д.Түвдэн агсны нэрэмжит уралдаан Хүй долоон худагт болно. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Дарви сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Түвдэн агсны нэрэмжит их насны морьдын уралдаан ирэх зургаадугаар сарын 9-нд Хүй долоон худагт болно.

Уг уралдаанд зөвхөн цэвэр Монгол адуу уралдах гэж буйгаараа онцлог юм.

Д.Түвдэн агсан нь Ардын хувсгалын 60 жилийн ойн улсын баяр наадмаар гурван насны морь түрүүлүүлж, хурдан морины түүхэнд байгаагүй амжилт гаргаж байв.

Харин өдгөө түүний хүү, Батцоож Монгол Улсын тод манлай уяач цол хүртээд байгаа юм.

Дээрх уралдааныг манлай уяачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь хамтран зохион байгуулж буй.

Сонирхуулахад, Д.Түвдэн агсны алдарт алаг морь улсын баяр наадамд хоёр удаа түрүүлж байсан гайхамшигт ажнай байсныг хурдан морь сонирхогчид мартаагүй бизээ.

Хуваалцах