Монгол Улсын начин А.Даваанямын цолны мялаалга өргөн дэлгэр боллоо /фото/
Төрт ёсны энэхүү баяр цэнгэл наадамд есөн жил хүч үзээд Монгол Улсын начин хэмээх эрхэм сайхан цолыг хүртсэн түүний найрны хэсгээс уншигч танаа фото сурвалжилгаар хүргэе.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, Монгол Улсын начин Алтангэрэлийн Даваанямын цолны мялаалга өнгөрсөн баасан гарагт “Амар” ресторанд боллоо.
Тэрбээр бөхийн спорттой амьдралаа холбоод 20 орчим жил болсон юм. Гэхдээ зөвхөн үндэсний бөх гэлтгүй самбо, жүдо, кураш зэрэг бөхийн төрлөөр барилдаж байсан.
Төрт ёсны энэхүү баяр цэнгэл наадамд есөн жил хүч үзээд Монгол Улсын начин хэмээх эрхэм сайхан цолыг хүртсэн түүний найрны хэсгээс уншигч танаа фото сурвалжилгаар хүргэе.
Сонирхуулахад, тэрбээр Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, залуу харцага М.Бадарчаар тав давсан билээ.


















