Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын начин Б.Орхонбаяр улсын аварга Н.Батсуурийг өвдөг шороодууллаа

Тэрбээр Монгол Улсын харцага О.Хангай, улсын начин Н.Баярбаатар нарын хэн давсантай нь барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын начин Б.Орхонбаяр улсын аварга Н.Батсуурийг өвдөг шороодууллаа
Монгол Улсын начин Б.Орхонбаяр улсын аварга Н.Батсуурийг өвдөг шороодууллаа. Зураг: МҮОНРТ

Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.

Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзэж байна.

Зургаагийн даваанд Монгол Улсын начин Б.Орхонбаяр улсын аварга Н.Батсууриар даваагаа ахиулж, тэргүүн байрын төлөө хүч үзэхээр боллоо.

Тэрбээр Монгол Улсын харцага О.Хангай, улсын начин Н.Баярбаатар нарын хэн давсантай нь барилдана.

Хуваалцах