Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулжээ

Үүний дараа малын эмч нарт үзүүлэхэд “Найдваргүй” гэсэн хариу гарсан тул үүрд унтуулах арга хэмжээг авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулжээ
Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хурдан хүлгийг үүрд унтуулжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Groom” (Монгол адуучин) хурдан хүлгийг үүрд унтуулжээ.

АНУ-ын өндөр чансаатай “Breeders’ Cup” үржлийн адууны морин уралдаан нь өнгөрсөн бямба гарагт “Санта-Анита” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд финалын дээрх хүлгийн хөл хугарсан аж.

Үүний дараа малын эмч нарт үзүүлэхэд “Найдваргүй” гэсэн хариу гарсан тул үүрд унтуулах арга хэмжээг авчээ.

“Монгол адуучин” хүлэг нь 17 удаагийн морин уралдаанд гурван удаа түрүүлж, 597141 ам.долларыг эзэндээ “атгуулаад” байжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш уг уралдаанд эндсэн 37 дахь тохиолдол болсон байна.

Хуваалцах