Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор магнайдаа тоосгүй ирлээ
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морь дөнгөж сая барианд орж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор магнайдаа тоосгүй ирлээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр.
Айргийн дөрөв, тавд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд хурдаллаа.


















