Монгол Улсын төрийн соёрхолт, зохиолч С.Удвал энэ өдөр мэндэлжээ
1961- 1974 онд МЗЭ-ийн хорооны даргаар ажилласан. Харин 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж, жүжиг, яруу найраг гэсэн төрлөөр бичиж байв.
Мэдээллийн алба

XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт, зохиолч Сономын Удвал 1921 оны хоёрдугаар сарын 21-нд Булган аймгийн Дашинчлан сумын нутагт төржээ.
Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч тэрээр 1943 онд РАУ-ын нийслэл Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгсчээ.
1961- 1974 онд МЗЭ-ийн хорооны даргаар ажилласан. Харин 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж, жүжиг, яруу найраг гэсэн төрлөөр бичиж байв.
Түүний "Одгэрэл" тууж нь ихэд алдаршсан ч 1976 онд "Чангас зогсоо хоёр" "Булган хангайн эрдэнэ" зохиолоороо МЗЭ-ийн шагнал, 1978 онд "Их хувь заяа"романаараа төрийн шагнал хүртэж байлаа.
Гаргасан бүтээлүүд:
"Одгэрэл" 1957 он
"Та бид уулзана" 1965
"Анхны арван гурав" 1967
"Тууж, өгүүллэгүүд" 1974
"Ханийн үг"
"Их хувь заяа" 1988
"Бурханаа тонилгосон нь" 1991
"Эрдэнэ мину зэ"1991
"Их хувь заяа" 1999


















