Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр галынхаа сорилго барилдаанд түрүүллээ

Уг барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэсэн бол аймгийн арслан А.Давааням, аймгийн харцага Ж.Хатанзоригт нар шалгарсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр галынхаа сорилго барилдаанд түрүүллээ
Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр галынхаа сорилго барилдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

"Хөвсгөлийн хүчтэн дэвжээ"-нийхэн Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанаа Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг "Цэцэгт нуга" жуулчны баазад зохион байгууллаа.

Уг барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас Монгол Улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэсэн бол аймгийн арслан А.Давааням, аймгийн харцага Ж.Хатанзоригт нар шалгарсан байна.

Энэ үеэр тус дэвжээний тэргүүн П.Ганхүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, шадар сайдын зөвлөх О.Батчулуун, Монгол Улсын гавъяат тамирчин, улсын заан Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд болон Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдан аваргын хүү Монгол Улсын гавъяат барилгачин Ц.Батбаяр. Монгол Улсын аварга Ч.Бээжин агсны охин, доктор Б.Хандсүрэн нарын зэрэг гэр бүл, хамт очсон байв.

Мөн нутгийн бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтын зардалд 30 сая төгрөг хандивлалаа.

Хуваалцах