Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан ирэх хоёрдугаар сарын 1-нээс барилдах эрхтэй болно

Улсын заан Б.Пүрэвсайханы тухайд допинг илэрсний дараа Б сорьцоо дахин шинжлүүлэх болсонтой нь холбоотойгоор түүний барилдах эрхийг цуцлах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан ирэх хоёрдугаар сарын 1-нээс барилдах эрхтэй болно
Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан ирэх хоёрдугаар сарын 1-нээс барилдах эрхтэй болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос Допингийн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийн дөрвийнх нь барилдах эрхийг сэргээсэн билээ.

Харин Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан үлдээд байсан тул энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодруулахад “Улсын гарди Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нарын барилдах эрх сэргэсэн. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд тэдний барилдах эрхийг сэргээсэн. Харин улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхэлж барилдаж болно” гэсэн юм.

Улсын заан Б.Пүрэвсайханы тухайд допинг илэрсний дараа Б сорьцоо дахин шинжлүүлэх болсонтой нь холбоотойгоор түүний барилдах эрхийг цуцлах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн аж.

Хуваалцах