Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол үндэсний бүжиг, морин хуурын шилдгүүд Чингисийн талбайд чуулна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмыг угтаж наадамчин олон, нийслэлчүүд, жуулчдад зориулж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол үндэсний бүжиг, морин хуурын шилдгүүд Чингисийн талбайд чуулна
Монгол үндэсний бүжиг, морин хуурын шилдгүүд Чингисийн талбайд чуулна. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмыг угтаж наадамчин олон, нийслэлчүүд, жуулчдад зориулж “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны задгай талбайд анх удаа тоглосон. Харин өнөөдөр буюу долоодугаар сарын 13-ны 20 цагаас Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.

Эдгээр нь Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчид болон нийслэлчүүддээ зориулж буй энэ зуны соёл урлагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд долоодугаар сарын 14-ны өдөр “Ulaanbaatar swing night” буюу джаз хөгжмийн фестиваль Чингисийн талбайд болно. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монгол туургатаны Даншиг наадмыг наймдугаар сард Хүй Долоон худагийн дэнж дээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Хуваалцах