Монгол үндэсний хээ угалзын гайхамшиг
Монголын урчуудын эвлэлийн хорооны "Best Art" танхимд ах дүү хоёр болох зураач М.Ганбат, сийлбэрч М.Мөнхбат нарын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Монголын урчуудын эвлэлийн хорооны "Best Art" танхимд ах дүү хоёр болох зураач М.Ганбат, сийлбэрч М.Мөнхбат нарын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Нээлтэнд урилгаар МУГЖ, уртын дууч Г.Хонгорзул, Буддын гүн ухаан судлаач, Бурхан урлаач Д.Ухаанзаяа оролцсон юм.




Уг үзэсгэлэнд зураач М.Ганбат сэргэн мандахыг бэлгэдсэн дугуй хээ бүхий Өлзийт найман тахил, Хүчит хос цагаан арслан бүтээлээ, М.Мөнхбат нь бурхан багшийн хөрөг сийлбэр, буян хишгийг хадгалан аривжуулагч сийлбэртэй бурханы гүнгэрваануудаа тус тус дэлгэн харуулж байгаа юм.


















